1. Эхлээд та манай төв дээр цаг товлон ирж, хөтөлбөртэй холбоотой бүхий л мэдээллийг дэлгэрэнгүй авах хэрэгтэй.
2. Хөтөлбөрт хамрагдах эсэхээ гэрийхэн болон ойр дотны хүмүүстэйгээ хэлэлцэж хөтөлбөрийн дүрэм журамтай танилцаж зөвшөөрсний дүнд хөтөлбөрт хамрагдах гэрээ байгуулж шаардлагатай бичиг баримтын бүрдүүлэлт хийнэ.
Материал бүрдүүлэлт:
- Сургуулийн тодорхойлолт Англи хэл дээр
- Дүнгийн хуулга
- АНУ-н визний 5х5 хэмжээтэй зураг 1% мөн имэйлээр илгээнэ. /шинээр авахуулах/
- Гадаад пасспорт / пасспортын хүчинтэй хугацаа нь хөтөлбөрт хамрагдах хугацаанаас хойш байна./
3. Хаана ажиллах ямар ажилд хуваарилагдах эсэхийг хөтөлбөрийн зүгээс эцэслэн шийдвэрлэх бөгөөд тухайн оюутан өөрийн зүгээс санал болгож болдог ба шаардлагатай тохиолдолд ажил олгогчийн ярилцлагад ордог.
4. Хөтөлбөрийн шаардлагатай материал бичиг баримт АНУ-с ирсний дараа бүх оролцогч АНУ-н Элчин сайдын яамны Визний ярилцлагад орох бөгөөд Элчин сайдын яамны зүгээс тухайн оролцогчийн Англи хэлний мэдлэг, J1 визний шалгуурт нийцэх, хөтөлбөр дууссаны дараа эх орондоо эргэн ирэх зэрэг нөхцлүүдийг хангаж байгаа эсэхийг нягталж виз олгодог.
5. Хамгийн сүүлд аялалын бэлтгэлээ базааж бусад шаардлагатай зүйлсээ бэлдэнэ.