Internship & Career training



Internship & Career Training хөтөлбөрүүд нь АНУ-ын Төрийн департаментын албан ёсны соёлын солилцооны хөтөлбөрүүдийн нэг бөгөөд мэргэжлийн чиглэлээр олон улсын ажлын туршлага хуримтлуулах хамгийн эрэлттэй хөтөлбөрүүдийн тоонд ордог. Энэхүү дадлагажих хөтөлбөр нь оролцогчдод АНУ-д хууль ёсоор 6–18 сарын хугацаанд мэргэжлийн чиглэлээрээ цалинтай дадлага хийж, мэдлэг, ур чадвараа хөгжүүлэхийн зэрэгцээ олон улсын ажлын үнэ цэнтэй туршлага хуримтлуулах боломжийг олгодог.
Жил бүр дэлхийн өнцөг булан бүрээс олон мянган залуус энэхүү хөтөлбөрт хамрагддаг. Хөтөлбөрийг АНУ-ын Төрийн департаментын эрх олгосон ивээн тэтгэгч (Sponsor) байгууллагууд холбогдох дүрэм, журмын дагуу хэрэгжүүлдэг бөгөөд оролцогчдын аюулгүй байдал, сургалтын чанар, соёлын солилцооны зорилгыг хангахад онцгой анхаарч ажилладаг.
Энэхүү хөтөлбөр нь энгийн хөдөлмөр эрхлэлтийн хөтөлбөр биш юм. Гол зорилго нь оролцогчдыг АНУ-ын шаардлага хангасан байгууллагад мэргэжлийн чиглэлээр нь дадлагажуулахын зэрэгцээ Америкийн ажлын соёл, мэргэжлийн орчинтой танилцуулж, хүлээн авагч байгууллагын ажилтнуудтай харилцан соёлын солилцоог өргөжүүлэхэд оршино.

Хөтөлбөрийн хүрээнд оролцогчид:

  • Мэргэжлийн чиглэлээрээ шаардлага хангасан байгууллагад дадлага хийх;
  • Олон улсын ажлын туршлага, ур чадвар эзэмших;
  • Англи хэлний мэдлэгээ бодит ажлын орчинд сайжруулах;
  • Америкийн ажлын соёл, бизнесийн орчинтой танилцах;
  • Олон улсын мэргэжлийн харилцаа холбоо, сүлжээ бий болгох боломжтой.

Internship хөтөлбөрт хамрагдах ерөнхий шаардлага нь:

  • 18 ба түүнээс дээш настай байх.
  • Англи хэлний мэдлэгээ баталгаажуулах чадвартай, мөн өөрийн мэргэжлийн салбарын англи хэл дээрх нэр томьёог ойлгож, ажлын орчинд харилцах түвшний мэдлэгтэй байх.
  • АНУ-д байх хугацаандаа өөрийгөө санхүүгийн хувьд хангалттай дэмжих боломжтойгоо нотлох.

Үүнээс гадна дараах нөхцөлүүдийн аль нэгийг хангасан байна.

1. Одоогоор суралцаж байгаа оюутан байх

  • АНУ-аас гадуурх магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллеж эсвэл бусад дээд боловсролын байгууллагад бакалавр, магистр зэрэг олгох, эсвэл мэргэжлийн (non-vocational) сертификатын хөтөлбөрт бүтэн цагаар суралцаж байх.

ЭСВЭЛ

2. Саяхан төгссөн байх

  • Дээр дурдсан боловсролын байгууллагыг төгсөөд хөтөлбөр эхлэх өдрөөс өмнөх 12 сарын дотор байх.
  • Мөн 12 сарын эрхийн хугацаа дуусахаас дор хаяж 8 долоо хоногийн өмнө хөтөлбөрийн өргөдлөө бүрдүүлж, ирүүлсэн байх.

Career training (Мэргэжлийн дадлага/Сургалт) хөтөлбөрт тавигдах шаардлага

1. Дээд боловсрол эзэмшсэн бөгөөд ажлын туршлагатай байх

  • их, дээд сургууль, коллеж эсвэл бусад дээд боловсролын байгууллагаас бакалавр, магистр зэрэг, эсвэл мэргэжлийн сертификат авсан байх.
  • Мөн төгссөний дараа АНУ-аас гадуур өөрийн мэргэжлийн чиглэлээр дор хаяж 1 жилийн бүтэн цагийн мэргэжлийн ажлын туршлагатай байх.

ЭСВЭЛ

2. Зөвхөн ажлын туршлагаар 5 жилийн мэргэжлийн ажлын туршлагатай байх.

Хөтөлбөрийн үндсэн зорилго нь оролцогчдын мэргэжлийн мэдлэг, ур чадварыг хөгжүүлж, өөрийн эзэмшсэн мэргэжлийн чиглэлээр олон улсын түвшний практик туршлага хуримтлуулахад оршино. Үүний зэрэгцээ АНУ-ын байгууллагуудын бизнесийн арга барил, удирдлагын тогтолцоо, ажлын аргачлал, технологитой танилцах боломжийг олгодог.

Энэхүү хөтөлбөр нь энгийн хөдөлмөр эрхлэлтийн хөтөлбөр биш бөгөөд Америкийн ажиллах хүчийг орлох, эсвэл зөвхөн ажил хийх зорилгоор ашиглахыг зөвшөөрдөггүй.

Intern хөтөлбөр нь оролцогчдод өөрийн мэргэжлийн чиглэлээр практик мэдлэг, ур чадвар эзэмшиж, онолын боловсрол болон бодит ажлын туршлагын хоорондын уялдаа холбоог бий болгоход чиглэдэг.

Career Training хөтөлбөр нь мэргэжлийн чиглэлээр бүтэц, төлөвлөгөө бүхий сургалт, дадлагад хамрагдах боломж олгодог бөгөөд зөвхөн нэмэлт ажлын туршлага хуримтлуулах зорилготой биш юм.

Мөн энэхүү хөтөлбөр нь оролцогчдод Америкийн соёл, ажиллах орчны талаар илүү гүнзгий ойлголт авахын зэрэгцээ өөрийн эх орны соёл, уламжлал, үнэт зүйлсийг Америкийн хамт олонд танилцуулах боломжийг бүрдүүлдэг. Ингэснээр хоёр улсын иргэдийн харилцан ойлголцлыг бэхжүүлж, урт хугацааны мэргэжлийн болон соёлын харилцаа, хамтын ажиллагааны сүлжээг бий болгоход хувь нэмэр оруулна.

Хөтөлбөрт оролцох хүсэлтэй байна уу? дэлгэрэнгүй мэдээлэл ...

Дараагийн хуудас > Хөтөлбөрт хамрагдах үе шат


Бусад

APPLY NOW

Ирээдүйдээ хөрөнгө оруулалт хийцгээе

24-цагийн тусламж, дэмжлэг Хөтөлбөрт хамрагдаж буй оюутан бүрт АНУ-д ирсэн өдрөөс хойш 24 цагийн турш лавлагаа, тусламж үйлчилгээ, зөвөлгөө өгдөг . Дэлгэрэнгүй....

Зураг үзэх

Flickr Photo ##1 Flickr Photo ##2 Flickr Photo ##3