1. Эхлээд та манай төв дээр цаг товлон ирж, хөтөлбөртэй холбоотой бүхий л мэдээллийг дэлгэрэнгүй авах хэрэгтэй.
2. Хөтөлбөрт хамрагдах эсэхээ гэрийхэн болон ойр дотны хүмүүстэйгээ хэлэлцэж хөтөлбөрийн дүрэм журамтай танилцаж зөвшөөрсний дүнд хөтөлбөрт хамрагдах гэрээ байгуулж шаардлагатай бичиг баримтын бүрдүүлэлт хийнэ.
Хөтөлбөрт хамрагдах үе шат
1. Дадлага хийх газар олох
- Өөрийн мэргэжлийн чиглэл, карьерын зорилготой нийцэх АНУ дахь байгууллагуудруу хүсэлт илгээх. (2-4 сар)
2. Цахим анкет (7–14 хоног)
- Хөтөлбөрийн цахим анкетыг бөглөж шаардлагатай материалыг илгээх
3. Материал шалгах (1–2 хоног)
- Илгээсэн анкет, материалыг спонсор байгууллага шалгах
4. АНУ спонсор байгууллагын шалгах үе шат (ойролцоогоор 10 хоног)
- Хөтөлбөрийн шаардлагад нийцэж байгаа эсэх талаар албан ёсны хяналт, үнэлгээ хийгдэнэ.
- Спонсор байгууллагын ярилцлагад орно.
5. АНУ-ын Элчин сайдын яамны визний ярилцлага (2–3 долоо хоног)
- АНУ-ын Элчин сайдын яам / Консулын газарт визний ярилцлагын цаг товлох.
- Визний ярилцлагад орох.
6. Виз олголт (5–10 хоног)
- Визээ хүлээн авах.
- АНУ руу зорчих бэлтгэлээ хангах.
- Хөтөлбөрөө эхлүүлэх.
Хөтөлбөрт оролцох хүсэлтэй байна уу? дэлгэрэнгүй мэдээлэл ...
Дараагийн хуудас > Дадлагажих хөтөлбөр гэж юу вэ?